| Усан могой жилийн үндэсний бөхийн барилдаанд 16 бөх зодоглов. 2-ын даваанаас тойргоор барилдаж сумын заан М. Бэлгүтэй түрүүлж, аймгийн шонхор Г.Төрмөнх үзүүрлэн, шөвгийн дөрөвт сумын заан Б.Тэмүүжин, сумын начин Г.Төрболд нар шалгарлаа. Уран барилдаан шагналыг залуу бөх Б.Ган-Од уран сайхан барилдаан хийж үзэгч олноо баярлуулав. Шагналт байранд шалгарсан бөхчүүддээ усан могой жилдээ бяр мэх нь тэнцүүхэн байж цолоо ахиулж амжилтанд хүрч барилдахыг хүсэн ерөөе. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээг. Барилдааны дундуур луу жилд гаргасан амжилтаараа тэргүүлсэн алдартнууддаа шагнал гардуулав. "Сумын сайн малчин"-аар 1-р багийн малчин Лувсандашийн Чулуунбаатар, 2-р багийн малчин Дамбын Батмөнх, 2-р багийн малчин Балжиннямын Төмөрсүх, 3-р багийн малчин Бадамбаярын Жаргалбат нар шалгарлаа. "Сумын Мянгат малчин"-аар 1-р багийн малчин Нямдоржийн Энхбаатар, 3-р багийн малчин Михлайн Өлзийтөмөр нар мянгат малчины болзол ханган шалгарлаа. "Сумын Алдарт уяач"-аар 2-р багийн уяач Төмөрбаатарын Мөнхтулга, 2-р багийн уяач Балжиннямын Балжин, 5-р багийн уяач Жигжидийн Мөнхболд нар шалгарлаа. "Сумын аварга ногоочин"-оор 4-р багийн иргэн Чимэд-Ойдовын Энхцэцэг шалгарлаа. Сайн малчин, алдарт уяач, мянгат малчин, аварга ногоочноор шалгарсан хүмүүстээ цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт, амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
|